Ерөнхийлөгч У.Хүрэлсүх эрдэмтдэд “Академич” хэргэм хүртээлээ

2023 оны 01-р сарын 24 өдөр, 12 цаг 46 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
323398649_493427549617828_1726405925965726180_n

Шинжлэх ухааны академийн Их чуулганы 2022 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 02 дугаар тогтоолыг үндэслэн Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх зарлиг гаргаж, нэр бүхий эрдэмтдэд “Академич” хэргэм хүртээв.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАРЛИГААР:
  • ШУА-ийн Философийн хүрээлэнгийн Бодлого судлал, улс төрийн эдийн засгийн ухааны салбарын эрхлэгч, Эдийн засгийн шинжлэх ухааны доктор, профессор Бадамдоржийн Батхишиг,
  • ШУА-ийн Философийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан, Философийн шинжлэх ухааны доктор, профессор Чимэдцэрэнгийн Ган-Өлзий,
  • Уламжлалт анагаах ухаан, технологийн хүрээлэнгийн захирал, Анагаахын шинжлэх ухааны доктор, профессор Чимэдцэрэнгийн Чимэдрагчаа,
  • ШУА-ийн Математик, тоон технологийн хүрээлэнгийн Математикийн салбарын эрхлэгч, МУИС-ийн зөвлөх профессор Рэнцэний Энхбат,
  • ШУТИС-ийн Үйлдвэрлэл технологийн сургуулийн “Shima Seiki training center” сургалтын төвийн захирал, Техникийн шинжлэх ухааны доктор (Sc.D), профессор Доржийн Энхтуяа нар “Академич” хэргэм хүртлээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх тухайн салбартаа онолын шинэ дүгнэлт, судалгаа хийж, практикт нэвтрүүлэх аргачлал боловсруулан, олон улсын нэр хүндтэй сэтгүүлд бүтээлээ нийтлүүлж, судлаачдадаа хүлээн зөвшөөрөгдсөн эрхмүүдэд баяр хүргэж, амжилт хүсэн ерөөв.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх