Төөрсөн, сураггүй болсон 17 удаагийн дуудлагаар 9 иргэний амь насыг авран хамгаалжээ

2023 оны 01-р сарын 24 өдөр, 12 цаг 36 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
ontsgoiii

Он гарсаар  улсын хэмжээнд бүртгэгдсэн сураггүй алга болсон 12, төөрсөн 5 буюу нийт 17 удаагийн дуудлагаар Онцгой байдлын байгууллагын алба хаагчид үүрэг гүйцэтгэлээ.

Алба хаагчид 9 иргэний амь насыг авран хамгаалж, ар гэрт болоод холбогдох байгууллагад хүлээлгэн өгсөн юм.

Тухайлбал, өчигдөр буюу 23-нд Дархан-Уул аймгийн Дархан,  Дорноговь аймгийн Алтанширээ, Даланжаргалан,  Өмнөговь аймгийн Цогтцэций, Дундговь аймгийн Хулд суманд 5 дуудлага бүртгэгдсэн байна.

Иймд хол, ойрын замд гарахдаа аюулгүй байдлаа хангах, малчид малаа ойрын бэлчээрт бэлчээх,  мэргэжлийн байгууллагаас өгч байгаа сэрэмжлүүлэг мэдээ, мэдээллийг тухай бүрт хүлээн авч, болзошгүй эрсдэлээс сэргийлэхийг Онцгой байдлын байгууллагаас зөвлөж байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх