Менингит, миелингүйтэл өвчний тусламж, үйлчилгээний 85 хувийг ЭМД-ын сангаас хөнгөлнө

2023 оны 01-р сарын 23 өдөр, 18 цаг 58 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
daatgal

ЭМДҮЗ-ийн 2022 оны 01 дүгээр тогтоолоор менингит, миелингүйтэл эмийн эмчилгээг 1.8 сая төгрөг, мэс заслын тусламж үйлчилгээ 3.5 сая төгрөг байх бөгөөд үүний 85 хувийг ЭМД-ын сангаас хариуцан төлөхөөр зохицуулсан.

Та сард 5500 төгрөг, жилд 66000 төгрөгийг өөрийн эрүүл мэнддээ зарцуулснаар энэхүү тусламж, үйлчилгээг ЭМДЕГ-тай гэрээтэй улсын болон хувийн хэвшлийн 82 байгууллагаас ЭМД-ын хөнгөлөлттэй үнээр авах боломжтой.
Даатгуулагч та дээрх тусламж үйлчилгээ үзүүлэх гэрээт ЭМБ-уудтай ЭНЭ линкээр орж танилцаарай.

Эх сурвалж: ЭМДЕГ

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх