Цэргийн бүртгэл энэ сарын 30-нд дуусна

2023 оны 01-р сарын 23 өдөр, 21 цаг 27 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
tsereg

Монгол Улсын иргэн 18-50 насны цэргийн үүрэгтнүүд, 65 хүртэлх насны бэлтгэл офицерууд, цэргийн бүртгэлтэй мэргэжил эзэмшсэн эмэгтэйчүүд жилд нэг удаа бүртгэлд хамрагдах үүрэгтэй байдаг.

Тэгвэл . Иргэд www.e-Mongolia.mn сайт, E-Mongolia гар утасны аппликэйшн болон төрийн үйлчилгээний оператораар дамжуулан бүртгэлд хамрагдах боломжтой.

Цэргийн бүртгэлийн хүсэлтээ цахимаар илгээх заавартай танилцах бол энд дарна уу! Илгээсэн хүсэлтийн хариуг E-Mongolia системийн “Мэдэгдэл” цэсээс харах боломжтой.

Цэргийн бүртгэлийн хүсэлт илгээхдээ дараах зүйлсийг анхаарна уу!

Цэргийн үүрэгтний үнэмлэх аваагүй 18 хүртэлх насны иргэд харьяа баг, хороон дээр өөрийн биеэр очиж бүртгэл үүсгэх шаардлагатай.

Цэргийн үүрэгтний үнэмлэхгүй буюу хаяж гээсэн тохиолдолд харьяа аймаг, дүүргийн ЗДТГ-ын Цэргийн штабт өөрийн биеэр очин үнэмлэхээ авах шаардлагатай.

Хаягийн шилжилт хийлгэсэн иргэд оршин суугаа аймаг, дүүргийн Цэргийн штабт хандан шилжилт хөдөлгөөнөө баталгаажуулж бүртгэлээ хийлгэх шаардлагатай.

Өөрийн биеэр очихдоо дор дурдсан зүйлсийг заавал авч очно.

-3 хувь цээж зураг

-иргэний үнэмлэхийн хуулбар эсвэл лавлагаа

-2500 төгрөг

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх