Физикийн багш нарын сургалт эхэллээ

2023 оны 01-р сарын 17 өдөр, 14 цаг 36 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
325706482_514807320744383_7650040531112556329_n
Азийн физикийн 23 дахь удаагийн олимпиадыг Монгол Улсад зохион байгуулна. Олимпиад 5 дугаар сарын 22-30-ны өдрүүдэд болно. Азийн 30 гаруй улсын 240 орчим сурагч, 60 гаруй чиглүүлэгч багш энэ удаагийн олимпиадад оролцох юм.
Олимпиадыг зохион байгуулах бэлтгэл ажил өнөөдөр албан ёсоор эхэлж байна. Энэ хүрээнд ерөнхий боловсролын сургуулийн физикийн багш нарын мэдлэг чадварыг дээшлүүлэх сургалтыг зохион байгуулж байна. Сургалтыг Монголын физикийн нийгэмлэг зохион байгуулж байгаа бол МУИС, МУБИС, ШУТИС-ийн эрдэмтэн багш нар удирдаж байна.
Азийн физикийн олимпиадад нэг улс 10 хүний бүрэлдэхүүнтэй 1 баг бүрдүүлж оролцдог. Зохион байгуулагч орон хоёр баг бүрдүүлэх эрхтэй. Өнөөдрийг хүртэлх сорилуудын үр дүнгээр Азийн 23 дахь удаагийн физикийн олимпиадад эх орноо төлөөлөн оролцох эхний 4 сурагч тодроод байна. Тэдэнд олимпиадад оролцох батламжийг гардууллаа.
Боловсрол шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан өнөөдрийн арга хэмжээнд оролцох үеэрээ байгалийн ухааны хичээлийг судлахаас гадна амьдралд хэрэглэдэг болох нь хамгийн чухал гэж онцоллоо. Хэрэглээг нэвтрүүлэхэд энэ олимпиад чухал үүрэг гүйцэтгэнэ гэсэн юм.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх