Иргэдийн гар утсыг ашиглан гэмт хэрэг үйлддэг этгээдүүдийг баривчиллаа

2023 оны 01-р сарын 17 өдөр, 13 цаг 05 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
325781909_726831938956584_1380685499141617349_n
Монгол Улсын хэмжээнд худалдаа үйлчилгээ эрхэлдэг /Да Хүрээ, Сандэй плаза, Дүнжингарав, Хархорин, Мөнгөн Завьяа, Нарантуул болон орон нутагт үйл ажиллагаа явуулдаг хүнсний дэлгүүрүүдийн худалдагч зэрэг/ иргэдэд “…Утсаараа нэг яриулаач, утсаа өгч байгаач, таны утаснаас мөнгөө шилжүүлчихье…” зэргээр худал хэлэн авч улмаар утсаа өгсөн иргэдийн гар утсанд тусгай программ суулгаж гэмт хэрэг үйлдэхдээ ашиглаж байсан иргэн М, Г, М нарыг цагдаагийн байгууллагаас баривчиллаа.
Дээрх гэмт этгээдүүд нь тусгай программыг ашиглан иргэдийн интернэт банканд хууль бусаар халдан нэвтэрч дансанд байгаа мөнгийг хулгайлах, хадгаламж барьцаалан зээл авах зэргээр их хэмжээний хохирол учруулж байсан нь тогтоогдсон тул Прокурорын байгууллагаас эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татаж, холбогдох мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.
Мөн иргэн М, Г, М нь гар утас худалдааны төвүүдэд худалдаалагдаж буй гар утсанд тус программыг суулган худалдан борлуулж байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдож байх тул шинээр гар утас худалдан авч байгаа тохиолдолд бүтэн шинэчлэл хийж, өмнөх мэдээллийг устгаж байж хэрэглэх, үл таних хүнд өөрийн гар утсаа өгч ашиглуулахгүй байх зэргээр өөрийн цахим аюулгүй байдлаа хангаж, дээрх төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлээрэй!

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх