ГССҮТ-ийн мэс заслын баг алсын дуудлагаар орон нутагт яаралтай тусламж үзүүллээ

2023 оны 01-р сарын 14 өдөр, 16 цаг 16 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
324354204_1415764499169730_6861697825572947300_n

Гэмтэл согог судлалын үндэсний төвийн Хавсарсан гэмтлийн тасгийн эрхлэгч, их эмч П.Баярсайхан, Мэс заслын нэгдсэн тасгийн сувилагч М.Дуламсүрэн нар энэ сарын 9-ний өдөр алсын дуудлагаар Сүхбаатар аймагт ажиллаж, цээжний хөндийн хүнд гэмтэлтэй өвчтөнд мэс заслын яаралтай тусламж үзүүллээ.

Тухайлбал, ГССҮТ-ийн мэс заслын баг бүрэлдэхүүн аймгийн нэгдсэн эмнэлгийн их эмч У.Бямбаа, Ц.Алтансүх, унтуулгийн сувилагч Н.Сугаржав, сувилагч Т.Батдэлгэр, Д.Энхсайхан нартай хамтран дээрх 45 настай өвчтөний хавирганы тогтворгүй хугарлыг бэхлэх мэс заслыг амжилттай хийсэн байна.

Өвчтөний биеийн байдал сайжирч, тогтвортой байгаа бөгөөд өдгөө аймгийн нэгдсэн эмнэлэгт мэс заслын дараах эмчилгээ хийлгэж байна.

Эх сурвалж: ГССҮТ

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх