АТГ: “Эрдэнэс тавантолгой” ХК болон түүний охин компанийн удирдах албан тушаалтнуудад авлигын эсрэг сургалт зохион байгуулав

2023 оны 01-р сарын 12 өдөр, 14 цаг 49 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
УЖ

Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтэс, Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтсээс “Эрдэнэс Тавантолгой” ХК болон охин компани болох “Тавантолгой Төмөр зам” ХХК, “Тавантолгой Түлш” ХХК-ийн 110 удирдах албан тушаалтанд зориулж “Ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх нь”, “ХАСХОМ гаргахад анхаарах асуудал”, “Авлигын гэмт хэргийн талаарх шинэ зохицуулалт, анхаарах асуудал” зэрэг сэдвээр сургалт зохион байгуулав.

Сургалтын хүрээнд авлигын шалтгаан, нөхцөлийг арилгахад чиглэсэн хамтын ажиллагааг идэвхжүүлэх, салбарын авлигын эсрэг хэрэгжүүлэх хамтын ажиллагаанд бодитой үр дүн гаргах, Авлигын эсрэг хууль, түүний хэрэгжилтэд анхаарах асуудлын талаар харилцан ярилцаж, санал солилцов.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх