БОАЖ-ын дэд сайд М.Ганбаатар үүрэгт ажлаа хүлээн авлаа

2023 оны 01-р сарын 06 өдөр, 14 цаг 31 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
00000

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийг үндэслэн БОАЖ-ын дэд сайдыг чөлөөлөх, шинээр томилох тухай Монголын Улсын Засгийн газрын тогтоолыг ЗГХЭГ-ын Салбарын удирдлага зохицуулалтын газрын дарга Ш.Мөнхцэрэн танилцуулснаар БОАЖ-ын дэд сайд М.Ганбаатар томилогдож, үүрэгт ажлаа хүлээн авлаа.

Энэ үеэр Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ шинээр томилогдсон дэд сайд М.Ганбаатарт агаар, ус, хөрсний бохирдлын асуудалд анхаарал хандуулж, үүсээд буй нөхцөл байдалд шуурхай арга хэмжээ авч, байгаль орчны хяналтыг сайжруулж,  ажилдаа шуурхайлан орох үүрэг өглөө.

БОАЖ-ын дэд сайдын ажлаа хүлээлгэн өгч, Эдийн засаг хөгжлийн дэд сайдаар томилогдож буй Г.Түвдэндоржид цаашдын ажилд нь амжилт хүсч, салбар хоорондын уялдааг сайжруулж илүү нягт, хамтран ажиллахыг хүслээ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх