Нэр бүхий банк бус санхүүгийн байгууллагуудад тус бүр 20 сая төгрөгийн торгууль ногдууллаа

2022 оны 12-р сарын 30 өдөр, 12 цаг 38 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
mungu
Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас банк бус санхүүгийн байгууллагуудаас аж ахуй эрхлэгч, иргэдэд олгож буй зээлийн шимтгэл, хураамж нь хууль тогтоомжид нийцэж байгаа эсэхэд хяналт шалгалт хийлээ. Хяналт шалгалтад 2021 оны борлуулалтын орлогоороо тэргүүлэх 50 ББСБ-ыг хамруулснаас иргэдэд олгож буй зээл олгосны шимтгэлийг гарч буй зардалтай нь уялдуулахгүйгээр үндэслэлгүй тогтоосон байж болзошгүй үйлдэлд нэр бүхий 26 ББСБ-д зөрчлийн хэрэг нээж шалгалаа. Шалгалтын явцад зээлдэгчээр төлүүлж буй зээл олгосны шимтгэлийг үндэслэлтэй тогтоолгүйгээр зээлийн бүтээгдэхүүнтэй уялдуулалгүйгээр зээл олгосны шимтгэлийг 1 хувь, хугацаа сунгахад үлдэгдлээс 1 хувь гэж тус тус тогтоосон нь Зөрчлийн тухай хуулийн 10.7 дугаар зүйлийн 4-ийн 4.7-г зөрчиж хэрэглэгчийг хууль бусаар хохироох худалдааны арга хэрэглэх үйл ажиллагааг явуулсан ББСБ-уудад тус бүр 20 сая төгрөгийн торгох шийтгэл оногдууллаа.
Мөн ББСБ-уудад зээл олголтын шимтгэлийг зээлийн бүтээгдэхүүнтэй уялдуулан үндэслэлтэй тогтоож, харилцагчтай байгуулж буй зээлийн гэрээнд өөрчлөлт оруулах арга хэмжээг авч, зөрчлийн үр дагаврыг арилгахыг даалгаж 30 хоногийн хугацаатай “Зөрчлийн үр дагаврыг арилгах арга хэмжээ авахуулах тухай” албан даалгавар хүргүүллээ гэж Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас мэдээллээ. 

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх