Улсын хэмжээнд 2022 оны эцэст мал тооллогын урьдчилсан дүнгээр 71.1 толгой мал тоологджээ. Энэ нь малын тоо өмнөх оноос 3.8 сая толгойгоор буюу 5.6 хувиар өссөн үзүүлэлт болж байна.
2022 оны нийт мал сүргийн:
- Адуу 4.8 сая – 6.8 хувь
- Үхэр 5.5 сая – 7.7 хувь
- Тэмээ 470.4 мянга – 0.7 хувь
- Хонь 32.7 сая – 46 хувь
- Ямаа 27.6 сая – 38.8 хувийг эзэлж байна.
Мал тооллогоор хамгийн олон малтай аймгаар:
- Хөвсгөл аймаг 6.3 сая толгой мал
- Архангай аймаг 5.9 сая толгой мал
- Төв аймаг 5.11 сая толгой мал
- Хэнтий аймаг 5.1 сая толгой мал
- Сүхбаатар аймаг 4.6 сая толгой мал тоолуулжээ.