Улсын хэмжээнд өнгөрсөн хоногт хийсэн КОВИД-19-ийн халдварыг илрүүлэх PCR шинжилгээгээр 22 тохиолдол батлагджээ.
Үүнээс 9 нь Улаанбаатарт, 13 нь орон нутагт бүртгэгдсэн байна.
Улсын хэмжээнд нийт батлагдсан тохиолдол 1,007,422 боллоо.
Орон нутагт бүртгэгдсэн халдварын тухайд, Баянхонгорт 3, Дорнодод 1, Өмнөговьд 5, Увсад 1, Хэнтийд 3 тохиолдол илэрсэн байна.