Цаг уурын станц, харуулын цасны зузааны мэдээгээр Увс, Завхан, Хөвсгөл, Архангай, Өвөрхангай, Булган, Сэлэнгэ, Төв, Хэнтий, Дорнод, Сүхбаатарын ихэнх нутаг, Баянхонгор, Дундговь, Дорноговийн хойд, Ховдын өмнөд, Баян-Өлгий, Говь-Алтайн баруун хэсгээр 1.0-37.0 см зузаан цасан бүрхүүл тогтсон байна. Үүнээс хамгийн их нь Нийслэлийн Багануурт 37.0 см, Увсын Давстад 23.0 см, Төв аймгийн Эрдэнэ, Хэнтийн Гурванбаян 21.0 см, Хөвсгөлийн Цагаан-Үүр, Хэнтийн Өмнөдэлгэр 20.0 см, Төв аймгийн Баянчандмань, Борнуур, Хэнтийн Цэнхэрмандал 19.0 см, бусад нутгаар 1-17.0 см цасан бүрхүүл тогтсон байна.
Нийслэлийн Багануурт 37.0 см буюу хамгийн зузаан цастай байна
2022 оны 12-р сарын 26 өдөр, 13 цаг 47 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )