Ирэх пүрэв гарагт бүх нийтээр амарна

2022 оны 12-р сарын 26 өдөр, 13 цаг 08 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
TALBAI

Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд зааснаар арванхоёрдугаар сарын 29-ний пүрэв гарагт бүх нийтээр амарна.

Учир нь арванхоёрдугаар сарын 29-нд Монгол Улс үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 111 жилийн ой тохиож байна.

Хоёр зуу гаруй жил үргэлжилсэн Манж Чин гүрний ноёрхлыг 1911 оны арванхоёрдугаар сарын 29-нд эцэс болгож, монголчууд Богд хаант Монгол Улсаа байгуулсан түүхтэй. Тиймээс монголчуудын хувьд түүхэн чухал өдөр хэмээн үзэж, УИХ-ын 2007 оны наймдугаар сарын 16-нд баталсан хуулиар арванхоёрдугаар сарын 29-нийг Нийтээр тэмдэглэх тэмдэглэлт өдөр болгосон билээ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх