Улсын хэмжээнд өнгөрсөн хоногт хийсэн КОВИД-19-ийн халдварыг илрүүлэх PCR шинжилгээгээр 7 тохиолдол батлагджээ.
Үүнээс 5 нь Улаанбаатарт, 2 нь орон нутагт бүртгэгдсэн байна.
Улсын хэмжээнд нийт батлагдсан тохиолдол 1,007,359 боллоо.
Орон нутагт бүртгэгдсэн халдварын тухайд, Дундговьд 1, Өмнөговьд 1 тохиолдол илэрсэн байна.