Улсын хэмжээнд өнгөрсөн хоногт хийсэн КОВИД-19-ийн халдварыг илрүүлэх PCR шинжилгээгээр 48 тохиолдол батлагджээ.
Үүнээс 15 нь Улаанбаатарт, 33 нь орон нутагт бүртгэгдсэн байна.
Улсын хэмжээнд нийт батлагдсан тохиолдол 1,007,314 боллоо.
Орон нутагт бүртгэгдсэн халдварын тухайд, Архангайд 1, Говьсүмбэрт 1, Өвөрхангайд 4, Өмнөговьд 16, Сэлэнгэд 1, Увсад 4 , Ховдод 6 тохиолдол илэрсэн байна.