Хугацаа нь дуусаагүй бол заавал шинэ загвараар солиулах шаардлагагүй

2022 оны 12-р сарын 22 өдөр, 15 цаг 04 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
mpa-photo-2021-4-2592-1000x600-1_large

 Монгол Улсын Засгийн газрын 2022 оны 374 дүгээр тогтоолоор Монгол Улсын иргэний үнэмлэхийн тодорхойлолт, загварыг шинэчлэн батлуулсан бөгөөд Улсын бүртгэлийн байгууллагаас 2022 оны 12 дугаар сарын 13-ны өдрөөс эхлэн шинэ загварын иргэний үнэмлэхийн бэлдцэд бичилт хийх ажлыг эхлүүлсэн талаар бид өмнө мэдээлсэн билээ.

Тэгвэл энэ талаар УБЕГ-аас тодруулахад, “Иргэний үнэмлэхийн хуулийн хүчин төгөлдөр хугацаа нь дуусаагүй иргэд заавал шинэ загвараар солиулах шаардлагагүй. Харин өөрийн хүсэлтээр солиулах бол захиалж болно. Ямар тохиолдолд шинэ загвараар олгогдох вэ гэхээр 16 насанд хүрээд шинээр захиалах, эсвэл 25, 45 насанд сунгуулах, хаяж үрэгдүүлсэн үед шинэ загварын иргэний үнэмлэх олгогдоно. Үнэ өөрчлөгдөөгүй” гэлээ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх