Улсын хэмжээнд өнгөрсөн хоногт хийсэн КОВИД-19-ийн халдварыг илрүүлэх PCR шинжилгээгээр 64 тохиолдол батлагджээ.
Үүнээс 29 нь Улаанбаатарт, 35 нь орон нутагт бүртгэгдсэн байна.
Улсын хэмжээнд нийт батлагдсан тохиолдол 1,007,232 боллоо.
Орон нутагт бүртгэгдсэн халдварын тухайд, Баян-Өлгийд 1, Дорноговьд 2, Дорнодод 1, Өвөрхангайд 1, Сүхбаатарт 1, Өмнөговьд 24 ,Ховдод 5 тохиолдол илэрсэн байна.