Гавьяат тамирчин М.Анхцэцэг ДАШТ-ээс мөнгөн медаль хүртлээ

2022 оны 12-р сарын 15 өдөр, 15 цаг 39 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
320318642_449572840515368_8635986021520438846_n

Колумб улсын Богата хотод хүндийн өргөлтийн насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болж байна. Тэмцээнд манай улсаас гавьяат дасгалжуулагч Ц.Хосбаярын удирдлага дор Үндэсний шигшээ багийн дөрвөн тамирчин өрсөлдөж буй бөгөөд өнөөдөр эмэгтэйчүүдийн 87 кг-ын жинд гавьяат тамирчин М.Анхцэцэг түлхэлттэй өргөлтийн төрөлд 143 кг-ыг өргөснөөр мөнгөн медаль хүртлээ. М.Анхцэцэг ДАШТ-ээс дөрөв дэх медалиа хүртэж байгаа юм. Тэрбээр 2021 алт, 2017, 2019 онд хүрэл медаль хүртэж байв.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх