Улсын хэмжээнд өнгөрсөн хоногт хийсэн КОВИД-19-ийн халдварыг илрүүлэх PCR шинжилгээгээр 41 тохиолдол батлагджээ.
Үүнээс 19 нь Улаанбаатарт, 22 нь орон нутагт бүртгэгдсэн байна.
Улсын хэмжээнд нийт батлагдсан тохиолдол 1,007,025 боллоо.
Орон нутагт бүртгэгдсэн халдварын тухайд, Архангайд 1, Булганд 2, Говь-Алтайд 1, Дорнодод 2, Сэлэнгэд 1, Өмнөговьд 11, Увсад 3, Хэнтийд 1 тохиолдол илэрсэн байна.