Өнөөдөр буюу 2022 оны 12 дугаар сарын 14-ний өдөр НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирлын шууд нэвтрүүлэг шинэчлэгдсэн журмын дагуу явагдлаа. Энэ удаагийн тохиролд 2022 оны 11 дүгээр сарын 01-нээс 30-ны өдрийн хооронд худалдан авалт хийж, цахим төлбөрийн системд бүртгүүлсэн 36,662,995 баримт хамрагдсанаас:
8 орон таарсан 1
7 орон таарсан 1
6 орон таарсан 35
5 орон таарсан 335
4 орон таарсан 3304
3 орон таарсан 33115 баримт тохиролд таарч азтан боллоо.
Сугалааны хонжвор таарч урамшуулал авах эрхтэй сугалаанд оролцогч нь тохирол явагдсанаас хойш 90 хоногийн хугацаанд урамшууллаа авах эрхтэй.