Г.Батсуурийг Говьсүмбэр аймгийн Засаг даргаар томилов

2022 оны 12-р сарын 14 өдөр, 15 цаг 16 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
Batsuuri

Говьсүмбэр аймгийн ИТХ-ын хуралдаанаас нэр дэвшүүлсний дагуу Монгол Улсын Ерөнхий сайдын захирамж гарч, Гомбодоржийн Батсуурийг тус аймгийн Засаг даргаар томиллоо.
Г.Батсуурь 1996-2006 онд Дорноговь аймгийн нефть хангамжийн газар засварчин, механик, ерөнхий механик, дарга, 2006-2010 онд Говьсүмбэр аймгийн Засаг даргын орлогч, 2015-2016 онд Говьсүмбэр аймгийн  иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга, 2016-2020 онд Говьсүмбэр аймгийн Засаг дарга, 2020-2022 онд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн дэд сайдаар тус тус ажилласан туршлагатай.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх

Нийт 1 сэтгэгдэлтэй
  1. зочин
     (59.153.113.***)
    2022/12/25 10:54

    Ийм хачин юм дарга гэхээр энэ залуучууд жагсахаас яах вэ

    (0) (0)