Улсын хэмжээнд өнгөрсөн хоногт хийсэн КОВИД-19-ийн халдварыг илрүүлэх PCR шинжилгээгээр 18 тохиолдол батлагджээ.
Үүнээс 6 нь Улаанбаатарт, 12 нь орон нутагт бүртгэгдсэн байна.
Улсын хэмжээнд нийт батлагдсан тохиолдол 1,006,825 боллоо.
Орон нутагт бүртгэгдсэн халдварын тухайд, Дархан-Уулд 1, Өмнөговьд 11 тохиолдол илэрсэн байна.