Гавьяат М.Анхцэцэг тэргүүтэй тамирчид ДАШТ-ийг зорилоо

2022 оны 12-р сарын 05 өдөр, 18 цаг 42 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
anhtsetseg

Хүндийн өргөлтийн 2022 оны насанд хүрэгчдийн ДАШТ арванхоёрдугаар сарын 05-16-нд Колумбийн нийслэл Богота болно. Тус тэмцээнд үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч, гавьяат дасгалжуулагч Ц.Хосбаярын удирдлага дор гавьяат тамирчин М.Анхцэцэг, ОУХМ О.Дархижав, Г.Ануужин, Э.Энхтамир өрсөлдөхөөр өрсөлдөхөөр өнөөдөр эх орноосоо мордов. Дэлхийн аваргад өрсөлдөх манай дөрвөн бүсгүй сарын өмнө нь Бахрейны Манамамд болсон Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнээс М.Анхцэцэг гурван алт, Э.Энхтамир, О.Дархижав нар мөнгө, Г.Ануужин хоёр хүрэл медалийг эх орондоо авчирсан юм.

Монголын хүндийн өргөлтийн тамирчдаас насанд хүрэгчдийн ДАШТ-ээс гавьяат тамирчин М.Анхцэцэг 2021 онд алт, 2017, 2019 онд хүрэл медаль хүртэж байв.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх