НҮБ-ын Хүн амын сангийн тэргүүн Халид Шарифийг хүлээн авч уулзлаа

2022 оны 12-р сарын 05 өдөр, 10 цаг 52 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
e92fdd8493c149b4879317c15de066bb
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т.Аюурсайхан Монгол Улс дахь НҮБ-ын Хүн амын сангийн тэргүүн Халид Шарифийг хүлээн авч уулзлаа.
Уулзалтын эхэнд сайд, НҮБ-ын Хүн амын сан залуучуудын хөгжил, хамгаалал болон хүн амын талаарх бодлого, эрх зүйн орчныг сайжруулах, жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх зэрэг олон чиглэлээр өргөн хүрээнд хамтран ажиллаж ирсэнд талархал илэрхийлэв.
Ноён Халид Шарифи, өнгөрсөн хугацаанд хамтран хэрэгжүүлсэн төсөл арга хэмжээ цаашид тогтвортой үргэлжлэх боломжтой бодит ажил болсныг онцлон тэмдэглээд дараагийн 5 жилийн хөтөлбөр төлөвлөгөөг үр дүнтэй хэрэгжүүлэх талаар санал солилцсон.
Сайд, бүхий л хамтын ажиллагаа ядуурлыг бууруулах зорилготой уялдах хэрэгтэй талаар байр сууриа илэрхийлж, “Монгол Улсын Засгийн газар болон Нэгдсэн Үндэстний Байгууллага хоорондын ирэх 5 жилийн хамтын ажиллагааны ерөнхий цар хүрээг тодорхойлох баримт бичиг болох “НҮБ-ын Тогтвортой хөгжлийн хамтын ажиллагааны хүрээ 2023-2027”-ийг хэрэгжүүлэхэд онцгой анхаарч, хамтран ажиллана” гэлээ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх