Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд:
Ойрын хоёр хоногтоо ихэнх нутгаар хүйтний эрч чанга хэвээр байхыг анхааруулж байна.
2022 оны 11-р сарын 28-ны 20 цагаас 11-р сарын 29-ний 20 цаг хүртэлх
цаг агаарын урьдчилсан мэдээ:
Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө Халх голын хөндийгөөр, өдөртөө Хэнтийн уулархаг нутгаар ялимгүй цас орно.
Салхи: Ихэнх нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, говь, талын нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.
Агаарын температур: Ихэнх нутгаар хүйтний эрч чангарч шөнөдөө Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндий, Хүрэнбэлчир орчмоор -43…-48 градус, Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр -36…-41 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр -23…-28 градус, бусад нутгаар -29…-34 градус, өдөртөө Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндий, Хүрэнбэлчир орчмоор -31…-36 градус, Хангай, Хэнтийн уулархаг нутгаар, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр -23…-28 градус, говийн бүс нутгийн баруун хэсгээр -14…-19 градус, бусад нутгаар -18…-23 градус хүйтэн байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Хүйтний эрч чангарч шөнөдөө Яармаг-Сонгино орчмоор -39…-41 градус, бусад хэсгээр -32…-34 градус, өдөртөө -23…-25 градус хүйтэн байна.
БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Хүйтний эрч чангарч шөнөдөө -36…-38 градус, өдөртөө -24…-26 градус хүйтэн байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Хүйтний эрч чангарч шөнөдөө -38…-40 градус, өдөртөө -24…-26 градус хүйтэн байна.