Лавлагаа, тодорхойлолтыг англи хэлээр авах боломжтой боллоо

2022 оны 11-р сарын 28 өдөр, 16 цаг 39 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
og_image_20201001_large

  Төрийн үйлчилгээний нэгдсэн систем E-Mongolia-аас гадаадад зорчих болон суралцах гэж буй иргэдэд хамгийн эрэлт хэрэгцээ бүхий арван төрлийн лавлагаа, тодорхойлолтыг англи хэлээр гаргадаг боллоо.

Энэхүү үйлчилгээнүүд нэвтэрснээр иргэд баталгаат орчуулга шаардлагагүйгээр албан ёсны бичиг баримтаа англи хэл дээр авдаг болж байгаа юм.

Үүнд:

  1. Иргэний эрүүгийн хариуцлага хүлээж байгаа эсэх тодорхойлолт
  2. Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт
  3. Шүүхийн шийдвэрээр бусдад төлбөргүй эсэх тодорхойлолт
  4. Гэрлэсний бүртгэлийн лавлагаа
  5. Гэрлэсний бүртгэлгүй лавлагаа
  6. Төрсний бүртгэлийн лавлагаа
  7. Иргэний үнэмлэхийн лавлагаа
  8. Тэжээгчээ алдсаны тэтгэвэр тогтоолын хуудас
  9. Хөдөлмөрийн чадвар алдсаны тэтгэвэр тогтоолтын хуудас
  10. Өндөр настны тэтгэвэр тогтоолтын хуудас

Эдгээр лавлагаа, тодорхойлолтыг авах зааврыг хүргэж байна.

  • E-Mongolia системд амжилттай нэвтрэх
  • Үйлчилгээнүүд цэс рүү хандах
  • Англи хэл дээр гарах лавлагаа, тодорхойлолт цонхон дээр дарах
  • Англи хэлээр гарах 10 төрлийн лавлагаа, тодорхойлолтоос сонгон үйлчилгээ авна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх