Улсын хэмжээнд өнгөрсөн хоногт хийсэн КОВИД-19-ийн халдварыг илрүүлэх PCR шинжилгээгээр 162 тохиолдол батлагджээ.
Үүнээс 70 нь Улаанбаатарт, 92 нь орон нутагт бүртгэгдсэн байна.
Улсын хэмжээнд нийт батлагдсан тохиолдол 992,101 боллоо.
Орон нутагт бүртгэгдсэн халдварын тухайд, Архангайд 4, Говь-Алтайд 2, Дорноговьд 2, Дундговьд 1, Төв аймагт 9, Өмнөговьд 74 тохиолдол илэрсэн байна.