Улсын хэмжээнд өнгөрсөн хоногт хийсэн КОВИД-19-ийн халдварыг илрүүлэх PCR шинжилгээгээр 157 тохиолдол батлагджээ.
Үүнээс 66 нь Улаанбаатарт, 91 нь орон нутагт бүртгэгдсэн байна.
Улсын хэмжээнд нийт батлагдсан тохиолдол 991,824 боллоо.
Орон нутагт бүртгэгдсэн халдварын тухайд, Баянхонгорт 7, Дархан-Уулд 1, Дорноговьд 6, Орхонд 5, Төв аймагт 6, Өмнөговьд 66 тохиолдол илэрсэн байна.