Улсын хэмжээнд өнгөрсөн хоногт хийсэн КОВИД-19-ийн халдварыг илрүүлэх PCR шинжилгээгээр 202 тохиолдол батлагджээ.
Үүнээс 82 нь Улаанбаатарт, 120 нь орон нутагт бүртгэгдсэн байна.
Улсын хэмжээнд нийт батлагдсан тохиолдол 991,461 боллоо.
Орон нутагт бүртгэгдсэн халдварын тухайд, Архангайд 4, Баянхонгорт 3, Дархан-Уулд 4, Дундговьд 2, Дорнодод 2, Орхонд 7, Увсад 3, Төв аймагт 6, Өмнөговьд 89 тохиолдол илэрсэн байна.