Сураггүй болсон охиныг ар гэрт нь хүлээлгэж өглөө

2022 оны 11-р сарын 23 өдөр, 15 цаг 00 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
316419345_456467549979992_1369590467954095031_n
Цагдаагийн байгууллагад энэ оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 22 цаг 10 минутад Завхан аймгийн Улиастай сумаас “Манай охин гэрээсээ гараад одоо болтол ирэхгүй байна” гэх дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн.
Дуудлага, мэдээллийн дагуу цагдаагийн байгууллагаас эрэн сурвалжлах ажиллагааг улсын хэмжээнд шуурхай зохион байгуулж өнөөдөр буюу 11 дүгээр сарын 23-ны өдөр охиныг ар гэрт нь хүлээлгэн өглөө.
Иргэд та бүхэн хүүхэддээ тавих хараа хяналтаа сайжруулах, хүүхэд-эцэг эхийн хооронд ямар нэгэн нууц байхгүй, хүүхдүүдийн нууц зөвхөн эцэг, эхэд аюулгүй хадгалагдаж, тэднээс хамгийн зөв шийдэл, зөвлөгөө өгөх болно гэдгийг ойлгуулж байхыг цагдаагийн байгууллагаас зөвлөж байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх