ЭМДЕГ-аас Щвецарийн Новартис компанитай хамтран олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн зүрх судас, чихрийн шижин, уушгины эмгэг болон хавдрын үед хэрэглэх 19 төрлийн эмийг ЭМД-ын сангаас 100 хувь хөнгөлөн олгож байна. Дээрх 19 төрлийн эмийн жагсаалтад багтах “Зүрхний хэм алдагдал”-ын үед хэрэглэх эмийн нэр, төрөл, тун хэмжээг танилцуулж байна.
Бид “Новартис аксес” хөтөлбөрийг илүү урт хугацаанд хэрэгжүүлэхээс гадна, эмийн нэр төрлийг нэмэгдүүлж, хүртээмжийг сайжруулахад анхааран ажиллаж байна. Та “Новартис аксес” хөтөлбөрийн хүрээнд ЭМД-ын сангаас 100 хувийн хөнгөлөлттэй үнээр авах боломжтой эмийн жагсаалттай доорх линкээр орж танилцана уу.
https://emd.gov.mn/news/187