Хэзээний л дуулсан дуу болгон нь массыг хамарч, хит болж чаддаг авьяаслаг нэгэн залуу бол дуучин Д.Пэрэнлэйлхагва юм. Тэрээр ээлжит уран бүтээл болох “Нүдэн хээр” нэртэй дуугаа гаргаад удаагүй ч бас л хүмүүсийн сонсох дуртай дууны нэг болоод байна.
Дуучин Доржсүрэнгийн Пэрэнлэйлхагва өөрийн анхны бие даасан “Хайрын намар” тоглолтоо
2018 оны есдүгээр сарын 21-нд “UB палас”-ын концертын их танхимд хийж байжээ. . Түүнийг сонсогч фенүүд нь “Ухаангүй дурлалд нүгэл байхгүй”, “Хоёрдож ирсэн хайр”, “Охин үр”, “Бидний дурлал”, “Хулан хонгор” зэрэг олон дуугаар нь сайн мэддэг билээ.
Тэрбээр Завхан аймгийн Алдархаан сумын уугуул бөгөөд “Дөрвөн улирлын өнгө” хэмээх нутгийнхаа нэгэн сайхан дууг шинэчлэн дуулсан нь сонсогч олны талархлыг хүлээгээд байсан юм.
Харин одоо түүний шинэхэн гаргасан уран бүтээл болох “Нүдэн хээр” дууны клипийг яг кино шиг болсон байна хэмээн үзэгчид магтсаар байна.
Түүний “Нүдэн хээр” дууны клипийг МУСТА Л.Бямбажаргал найруулж МУГЖ Д.Сүхбаатар, Э.Идэрболд, О.Итгэл, Т.Өсөхбаяр, Г.Бямбажав, Б.Энх-Амгалан, Б.Бат-Эрдэнэ, Д,Дарьсүрэн нар гол болон туслах дүр бүтээн Б.Наранбаатар хөгжим болон шүлэг нь дээр ажилласан бол Л.Бямбажав зураглаачаар, Ц.Бадрангуй эвлүүлэгчээр, Н.Батжаргал ерөнхий зураачаар, Б.Одбаяр туслах зураачаар, Joy гэрэлтүүлэгчээр, Х.Баярмаа нүүр хувиргагчаар, Ц.Ариунжаргал продюсероор, Л.Цолмон, Ууганбаяр нар пиро тэсэлгээ, Б.Бат-Эрдэнэ гэрэл зургийг хийж гүйцэтгэжээ.
Ингээд та бүхэндээ шинэхэн уран бүтээлийг нь хүргэж байна.
Ynzii duu bna