Хоёр настай бяцхан охиндоо “Амьдрал бэлэглэх”-ийг Монголын ард түмнээсээ хүслээ

2022 оны 11-р сарын 22 өдөр, 11 цаг 39 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
2a330dd6292479ebcb9a77b715685e2b

Одгэрэлийн Нандин нь 2020 оны есдүгээр сарын 14-ний өдөр Улаанбаатар хотод ЭХЭМҮТ-д мэндэлсэн бөгөөд төрөлхийн шээсний сүв, үтрээ, хошного нэг сүвтэй гэж оношлогджээ.

Улмаар Монголд эмчлэгдэх боломжгүй, харин БНСУ-д эмчлэх боломжтой гэсэн шинжилгээний хариу иржээ. Тиймээс сайхан сэтгэлт Монголын ард түмнээсээ тусламж гуйж, хандивын аян өрнүүлж эхэлжээ. Тодруулбал, О.Нандин охин өнгөрсөн хоёрдугаар сард сүв салгах, хошного буулгах хагалгаанд орсон ч амжилтгүй болж урьдчилсан байдлаар БНСУ-д 400 сая төгрөгийн зардлаар эмчлүүлэх боломжтой гэсэн хариуг авчээ.

Цаашид 3-4 хагалгаа давтан хийгдэх заалттай бөгөөд залуу гэр бүлийн хувьд богино хугацаанд энэхүү мөнгийг олох боломжгүй тул Монголын элэг нэгт ахан дүүсээсээ тусламжийн гараа сунгаж хоёр настай О.Нандин туслахыг түүний ээж Г.Наранбаяр нь хүслээ.

 Хандивын данс: 5070117216 Ээж Г.Наранбаяр 

Утас: 88875335, 80124228

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх