Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногийн хугацаанд гал түймрийн 22, аврах ажиллагааны 9, нийт 31 удаагийн дуудлагаар Аврах анги, Гал түймэр унтраах, аврах ангиуд үүрэг шуурхай үүрэг гүйцэтгэлээ.Гал түймрийн утаажилтын бүсээс 1 иргэнийг гаргаж, аюулт үзэгдэл ослоос 35 иргэний амь нас, 700 сая төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалж ажиллалаа.
Дуудлага мэдээллийг өмнөх оны 7 хоногтой харьцуулахад 18,4%-иар буурсан дүнтэй байна гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.