Аймгийн арслан Б.Очирхүү түрүүллээ

2022 оны 11-р сарын 19 өдөр, 19 цаг 07 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
316112339_473822611406800_2498040848452559171_n
Улсын харцага Жамцын Борын нэрэмжит Аймаг, цэргийн цолтой болон залуу 256 бөхийн барилдаанд Булган аймгийн Гурванбулаг сумын харьяат, “Булганхангай хөгжлийн төлөө сан”, “Булганхан” дэвжээний бөх, аймгийн арслан Баттогтохын Очирхүү түрүүлж, Өвөрхангай аймгийн Хархорин сумын харьяат, “Алдар” спорт хороо, “Алтан жолоо групп”, “Их Монголын хүчтэн” дэвжээний бөх, аймгийн хурц арслан Оюунгэрэлийн Наранбаатар үзүүрлэв.
Их шөвөгт Дархан-Уул аймгийн Хонгор сумын харьяат, “Дархан ус суваг” ХХК, “Дархан хайрхан” дэвжээний бөх, аймгийн хурц арслан С.Очирбат, Говь-Алтай аймгийн Эрдэнэ сумын харьяат, “Хилчин” спорт хороо, Шүрт булаг ХХК, “Хантайшир” дэвжээний бөх, аймгийн арслан Я.Бумбаяр нар шалгарлаа.
Дунд шөвгийн наймд аймгийн хурц арслан Ч.Энхмөнх, аймгийн арслан Ч.Алтангэрэл, Б.Баянмөнх, Б.Өсөхбаяр нар үлдэв.
Дараагийн барилдаан 11-р сарын 26-нд Монгол бахархал болон Улс тунхагласны өдөрт зориулсан Улс, аймгийн алдар цолтой 256 бөхийн барилдаанаар үргэлжилнэ. Барилдах бөхчүүдийг 11-р сарын 24, 25-ны өдрүүдэд цахимаар бүртгэнэ.
МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ БӨХИЙН ХОЛБОО

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх