Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газрын ажилтан, албан хаагчид өөрсдөө санаачлан хамт олныхоо бүтээлч идэвх, санаачлагыг дээшлүүлж, чадавхжуулах, харилцааны соёл, өөрийгөө хөгжүүлэх, илэрхийлэх, ярих илтгэх ур чадвараа нэмэгдүүлэх, харилцан бие биенээсээ суралцах зорилгоор “Мэдээллийн цаг”-ийг зохион байгуулж хэвшсэн.
Энэ жилийн мэдээллийн цагийг сонирхолтой, үр дүнтэй байлгах, соёлын бүтээлч сарын ажлын хүрээнд “Миний уншсан ном” сэдвээр 14 хоног тутамд албан хаагчид өөрийн номын талаар хамт олонтойгоо хуваалцаж байна.
Өнөөдрийн мэдээллийн цагийг Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн мэргэжилтэн Ж.Үүрийнтуяа, О.Ууганжаргал, Д.Чимэддулам нарын баг зохион байгуулав.
Тэд энэ удаа “Маралын хөгжилтэй яриа” номын зохиогч, сэтгүүлч Т.Мөнхтунгалагтай хамт олноо уулзуулан мөн гэрийн бяцхан номын сангаа танилцуулж, цахимаар ном унших, сонирхолтой подкаст сонсох боломжуудын талаар мэдээлэл өглөө.