Улсын хэмжээнд өнгөрсөн хоногт хийсэн КОВИД-19-ийн халдварыг илрүүлэх PCR шинжилгээгээр 147 тохиолдол батлагджээ.
Үүнээс 67 нь Улаанбаатарт, 80 нь орон нутагт бүртгэгдсэн байна. Ингэснээр нийт бүртгэгдсэн халдварын тоо 988,879 боллоо.
Орон нутагт бүртгэгдсэн халдварын тухайд, Архангайд 2, Баянхонгорт 2, Дархан-Уулд 2, Дорноговьд 13, Өвөрхангайд 2, Өмнөговьд 54, Ховдод 5 тохиолдол илэрсэн байна.