Улсын хэмжээнд өнгөрсөн хоногт хийсэн КОВИД-19-ийн халдварыг илрүүлэх PCR шинжилгээгээр 163 тохиолдол батлагджээ.
Үүнээс 108 нь Улаанбаатарт, 55 нь орон нутагт бүртгэгдсэн байна. Ингэснээр нийт бүртгэгдсэн халдварын тоо 988,303 боллоо.
Орон нутагт бүртгэгдсэн халдварын тухайд, Дорноговьд 9, Өмнөговьд 43, Сүхбаатарт 2, Сэлэнгэд 1 тохиолдол илэрсэн байна.