Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ:
Ойрын хоёр хоногтоо ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна.
2022 оны 11-р сарын 13-ны 20 цагаас 11-р сарын 14-ний 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:
Хур тунадас: Нутгийн хойд хэсгээр солигдмол үүлтэй, бусад нутгаар багавтар үүлтэй. Шөнөдөө Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар, өдөртөө Хөвсгөлийн уулсаар цас орно. Бусад нутгаар цас орохгүй.
Салхи: Ихэнх нутгаар баруунаас секундэд 5-10 метр.
Агаарын температур: Шөнөдөө Дархадын хотгор, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэн бэлчир орчмоор -24…-29 градус, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр -19…-24 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр -3…-8 градус, бусад нутгаар -10…-15 градус хүйтэн, өдөртөө Дархадын хотгор болон Завхан голын эхээр -10…-15 градус, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр -5…-10 градус хүйтэн, Их нууруудын хотгор болон говийн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр +4…+9 градус дулаан, бусад нутгаар -2 …+3 градус дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 3-8 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -18…-20 градус, бусад хэсгээр -12…-14 градус, өдөртөө 0..-2 градус хүйтэн байна.
БАГАНУУР ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 4-9 метр. Шөнөдөө -22…-24 градус, өдөртөө -8…-10 градус хүйтэн байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 4-9 метр. Шөнөдөө -20…-22 градус, өдөртөө -5…-7 градус хүйтэн байна.