Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо, Залуус хотхонд Нийтийн байр шатаж байна гэсэн дуудлагыг арваннэгдүгээр сарын 11-ний өдрийн 00:35 цагт бүртгэгдсэн.
Дуудлагын дагуу тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн алба хаагчдыг очиход 22 айлын нийтийн байр иргэн Э-ийн 40 м/кв өрөө шатаж байсныг 01:05 цаг ажиллаж унтраасан. Тус гал түймэрт иргэн Э /54 настай, эрэгтэй/ өртөж нас барсан. Галын шалтгаан нөхцөлийг тогтоохоор албаны хүмүүс ажиллаж байна.
Ахуйн гал түймрээс урьдчилан сэргийлэх иргэд, аж ахуйн нэгж байгууллагад анхааруулж байна.