Мексик улсын Гуадалахар хотод таеквондогийн насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн арваннэгдүгээр сарын 13-22-нд болох бөгөөд манай улсаас Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч Д.Лхагвадоржийн удирдлага дор гурван тамирчин өрсөлдөх юм.
Тэмцээний эрэгтэйчүүдийн 63 кг-ын жинд Э.Буяншагай, 68 кг-д Ц.Баянбат, 80 кг-д А.Азбаяр нар тулалдах бол тус тэмцээнийг олон улсын шүүгч Н.Эрдэнэбаатар дэнслэхээр өнөөдөр Мексик улсыг зорив.
Таеквондогийн насанд хүрэгчдийн ДАШТ-ээс Монголын тамирчид медаль хүртэж байгаагүй бөгөөд хамгийн өндөр амжилт нь 2015 онд С.Янжинлхам, 2017 онд М.Түмэнбаяр нар шагналт тавдугаар байрт орж байв.