Улсын хэмжээнд өнгөрсөн хоногт хийсэн КОВИД-19-ийн халдварыг илрүүлэх PCR шинжилгээгээр 110 тохиолдол батлагджээ.
Үүнээс 63 нь Улаанбаатарт, 47 нь орон нутагт бүртгэгдсэн байна. Ингэснээр нийт бүртгэгдсэн халдварын тоо 987,240 боллоо.
Орон нутагт бүртгэгдсэн халдварын тухайд, Архангай 1, Дархан-Уул 4, Дорнод аймагт 1, Өмнөговьд 32, Дорноговьд 6, Төв аймагт 3 тохиолдол илэрсэн байна.