Пара жүдоч Л.Туруунаа дэлхийн аваргаас мөнгөн медаль хүртлээ

2022 оны 11-р сарын 10 өдөр, 11 цаг 56 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
636c5279067af_large

  Азербайжан улсын нийслэл Баку хотноо болж буй пара жүдо бөхийн ДАШТ-ээс Л.Туруунаа J1 ангиллын эмэгтэйчүүдийн 70 кг жинд Л.Туруунаа мөнгөн медаль хүртлээ.

 Тус улсын нийслэлд болж буй ДАШТ-д 41 орны 200 гаруй жүдочид оролцож байна. Тэмцээнд манай улсаас Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч Б.Нарантуяагийн удирдлага дор 9 тамирчин өрсөлдөж байгаа юм.

Жүдоч Л.Туруунаа 4 жил тутамд зохион байгуулдаг пара жүдо бөхийн ДАШТ-ээс медаль хүртсэн анхны монгол тамирчин боллоо. Тэрбээр 10 настайдаа гэнэтийн байдлаар нүдний даралтаас үүдэж хараагүй болсон ч олон жил энэ бэрхшээлтэй тэмцэн, жүдо бөхөд зүрх сэтгэлээ өгөн хичээллэж эхэлсэн байна. Тэрбээр энэ удаагийн тэмцээнд хувийн зардлаар Азербайжан улсад очсон бөгөөд ийнхүү хүсэл зорилгоо биелүүлж ДАШТ-ий мөнгөн медальтан жүдоч болж чаджээ.

 

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх