Улсын хэмжээнд өнгөрсөн хоногт хийсэн КОВИД-19-ийн халдварыг илрүүлэх PCR шинжилгээгээр 87 тохиолдол батлагджээ.
Үүнээс 37 нь Улаанбаатарт, 50 нь орон нутагт бүртгэгдсэн байна. Ингэснээр нийт бүртгэгдсэн халдварын тоо 986,821 боллоо.
Орон нутагт бүртгэгдсэн халдварын тухайд, Архангай аймагт 1, Говь-Алтайд 1, Дархан-Уулд 3, Өмнөговьд 31, Дорноговьд 14 тохиолдол илэрсэн байна.