Хөгц, мөөгөнцөр гэдэг бол дэлхийн хамгийн эртний амьд организмын нэг. Мөөгний ангилалд хамаарагддаг.
Мөөгөнцөр нь хүнсний бүтээгдэхүүн, түүхий эд, хүрээлэн буй орчныг бохирдуулснаар хоол боловсруулах болон амьсгалын зам, арьс салстаар хүний биед нэвтэрч, харшил, ханиалга, үс унах, нүд улайх, гүйлгэх зэрэг олон өвчний эх суурь болдог.