Польшийн дуучин Анна Мариа Ёопек Монголд ирж дуулна

2022 оны 11-р сарын 09 өдөр, 14 цаг 04 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
541ff1e8415c59b1d53b3bb28ba948af_x3

 Польш Улсын алдарт дуучин Анна Мариа Ёопек Төрийн шагналт “Баян Монгол” чуулгатай хамтран энэ сарын 17-нд Улсын Филармонийн тайзнаа тоглолтоо хийх гэж байна.

Анна Мариа Ёопек нь кариерынхаа туршид ганцаарчилсан цомог 12, хамтарсан цомог дөрвийг гаргаж байснаас гадна анхлан “Евровижн 1997” дууны тэмцээнээр олны танил болж байжээ.

Түүнийг Польшийн урлагийг дэлхийд сурталчилж, таниулсны төлөө 2015 онд ерөнхийлөгч Бронислав Коморвски “Полониа Реститутагийн Хүлэг Баатрын Загалмайн одон”-оор шагнажээ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх