Өчигдөр орой 20:56 цагт Хан-Уул дүүргийн 14-р хороо Нисэхээс Төв аймаг орох замд ачааны автомашин автобустай мөргөлдсөн байна.
Уг зам тээврийн ослын дуудлагын дагуу Нийслэлийн Онцгой байдлын газрын Аврах ангийн алба хаагчид ослын газар очин ажиллажээ.
Ослын газар очиход Өмнөговь-Улаанбаатарын чиглэлд хүн тээвэр хийж явсан нэр бүхий компанийн ажилчдын автобус, ачааны Хино загварын автомашинтай мөргөлдсөн ноцтой зам тээврийн осол болсон байжээ.
Аврагчид аврах ажиллагааг шуурхай эхлүүлж, хүнд бэртэл гэмтэл авсан, хавчуулагдсан иргэдийг гаргаж анхан шатны тусламж үзүүлсэн бөгөөд ослын улмаас нэг иргэн амиа алдсан байсныг гаргаж холбогдох байгууллагад хүлээлгэн өгчээ.
Иймд зам тодорхой хэмжээнд халтиргаа гулгаатай, үзэгдэх орчин хязгаарлагдмал нөхцөлд онцгой сонор сэрэмжтэй зорчиж, аюулгүй байдлаа бүрэн хангаж ажиллахыг Нийслэлийн Онцгой байдлын газраас анхааруулж байна.