АНУ-ын оюутны сагсан бөмбөгийн NCAA-гийн нэгдүгээр дивизионы шинэ улирлын тоглолт болж байна. Өнөөдөр гавьяат тамирчин Ц.Шаравжамцын хүү Энхийн-Од “Линденвүүд Лионс” багийн эсрэг тоглосон юм.
Талбайн эзэн “Дэйтон Флайерс” баг 73:46-гаар хожсоноор энэ улирлын эхний хожлоо авлаа. Ш.Энхийн-Од 14 оноо авч, 3 самбар, 5 дамжуулалт өгсөнөөр багаа тэргүүлжээ.