ДОЛОО ХОНОГ: Дуудлага мэдээлэл өмнөх оны 7 хоногтой харьцуулахад 7.8 хувиар буурсан

2022 оны 11-р сарын 07 өдөр, 12 цаг 34 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
159A9896-6ukzoo3iapdw32t03wnrpngnbmzsjl3q0nymg0ryq0w-74q5c6rsl7f3romuwesa5kqgknhdfpuh7xv1tj06z40

Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт аврах ажиллагааны 8, гал түймрийн 27 дуудлагаар Аврах анги, Гал түймэр унтраах, аврах ангиудын бүрэлдэхүүн үүрэг гүйцэтгэж, утаажилтын бүсээс 14 иргэний амь нас, 1.2 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалж ажиллалаа. Дуудлага мэдээллийг  өмнөх оны 7 хоногийн мөн үеийнхтэй харьцуулахад 7.8%-иар буурсан үзүүлэлттэй байна.

Хүйтний улирал үргэлжилж гэр хорооллын айл өрхийн галлагаа нэмэгдснээр гал түймрийн тоо, хохирол өсөх, иргэд гал түймэрт өртөж эрүүл мэнд, амь насаараа хохирох эрсдэл нэмэгдэж байна.

Иймд иргэд амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд учирч болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж, халуун үнс нурмыг ил задгай асгахгүй байх, үнс нурмыг таглаа бүхий зориулалтын саванд хийх, гэр орондоо зул, хүж, лаа, дэн асаахдаа галын аюулгүй байдлыг хангаж, хяналтгүй орхихгүй байх, шингэрүүлсэн шатдаг хийгээр ажилладаг тулга, зуухыг ашиглахдаа аюулгүй ажиллагааны дүрэм журмыг баримтлах, эвдрэл гэмтэлтэй зориулалтын бус цахилгаан хэрэгслийг ашиглахгүй байх, гарааш ил зогсоолд автомашинаа байрлуулахдаа галын аюулгүйн зай хэмжээг баримтлах, бага насны хүүхдийг харгалзах хүнгүйгээр гэрт нь цоожилж орхихгүй байх.

 Түүүнчлэн цахилгаан халаагуур, халаагчийг гэр, байшин, аж ахуйн нэгж байгууллагадаа суурилуулахаар сонгосон бол цахилгаан ашиглалтын дүрэм журмыг мөрдөх, аюулгүй ажиллагааны заавар, зааварчилгаа авч мэргэжлийн байгууллагуудаас өгч байгаа заавар, зөвлөмжийг дагаж мөрдөхийг нийслэлийн Онцгой байдлын газраас зөвлөж байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх